Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

Лабораторийн тасгийн танилцуулга

2026-05-01
 Нэгдсэн лабораторийн тасаг нь:
 Клиник
 Нян судлал
 Молекул биологи
 Эс судлал гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орчин үеийн дэвшилтэт, бүрэн автомат тоног төхөөрөмжийг ашиглан 70 гаруй нэр төрлийн шинжилгээг 24 цагийн турш тасралтгүй гүйцэтгэн ажиллаж байна.
 Хийгдэж байгаа зарим онцлог шинжилгээнээс дурдвал:
 Чихрийн шижингийн оношилгоо (глюкозжсон гемоглобин, сахарын ачаалалтай сорил)
 Эмэгтэйчүүдийн дааврууд (ХГ, Анти-мюллерийн даавар /өндгөн эсийн нөөц/ г.м)
 Нян судлалын шинжилгээ (шээс, умайн хүзүү, шарх г.м)
 Эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээ
 Цөсний хүчил
 Молекул биологийн шинжилгээ (Бэлгийн замын халдвар, Хүний папиллома вирусын (ХПВ) өндөр эрсдэлтэй хэв шинжүүд)
 Манай лаборатори нь чанар стандартыг хангах зорилгоор 2019 онд “Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхад тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартыг нэвтрүүлэн анх итгэмжлэгдсэн. Түүнчлэн уг стандартыг үйл ажиллагаандаа тасралтгүй хэрэгжүүлсний үр дүнд 2023 болон 2025 онд шинэчлэгдсэн MNS ISO 15189:2024 стандартаар давтан итгэмжлэгдэж, шинжилгээний чанар, үнэн зөв, найдвартай байдлыг тогтвортой ханган ажиллаж байна.
 Та бүхэндээ лабораторийн мэргэжилтний 7хоногийн мэнд хүргэе 
~ Эх үрсийн амар амгалангийн төлөө хамтдаа~
7711-1555