Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

НИЙСЛЭЛИЙН АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР ТӨРӨХ, ТӨРСНИЙ ДАРААХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА...

2026-04-22
Төрөх, төрсний дараах тасаг нь Эх барих эмэгтэйчүүдийн эмч 7, Эх баригч, сувилагч 18, төрөлтийн хамтрагч туслах сувилагч 4, асрагч-5 гэсэн нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон жилдээ дунджаар 5000-6000 эх, нярайг эсэн мэнд амаржуулах ариун үйлсэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Бид жирэмсэн эхийг төрөлтийн бүх үе шатанд мэргэжлийн өндөр түвшинд дэмжин ажиллаж, аюулгүй, хүндрэл багатай төрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байна.
Төрөх үеийн тусламж үйлчилгээнд орчин үеийн арга барил, нотолгоонд суурилсан удирдамжийг мөрдөн ажиллахаас гадна эхийн сэтгэлзүйн тав тух, айдас түгшүүрийг бууруулахад онцгойлон анхаардаг.
Манай тасаг нь төрөлтийн үед эхийн сонголтыг дэмжих бодлогын хүрээнд төрөлтийн хамтрагч байлгах боломжийг бүрдүүлэн, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлж, эхэд итгэл, сэтгэлийн дэмжлэг үзүүлэх орчныг бүрдүүлсэн.
Мөн бид эхчүүдэд илүү тав тухтай, хувийн орчинд төрөх боломжийг олгох зорилгоор VIP өрөөнд төрөх үйлчилгээ-г нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж байна. Энэ нь эх, нярайн аюулгүй байдлыг бүрэн хангахын зэрэгцээ сэтгэлзүйн хувьд тайван, тав тухтай орчныг бий болгож буй давуу талтай юм.
Төрсний дараах үед эх, нярайд иж бүрэн хяналт, асаргаа сувилгаа үзүүлж, эхийг хурдан сэргээн тэнхрүүлэх, нярайн эрүүл өсөлт хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чиглэн ажилладаг.
Манай хамт олон мэргэжлийн ур чадвартай эмч, эх баригч, сувилагчдаас бүрдсэн бөгөөд эх, нярай бүрт хүн төвтэй, чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэхийг эрхэмлэдэг.
Цаашид бид эх барих тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулж, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэн ажиллахыг зорин ажиллаж байна.
~Эх үрсийн Амар амгалангийн төлөө хамтдаа~
7711-1555