Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

“ЭМЧ, АЖИЛТНУУДЫН ТАЛАРХАХ” ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...

2026-04-28
Сувилахуйн албанаас зохион байгуулсан энэ арга хэмжээнд мөр зэрэгцэн ажиллаж байгаа баг хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, нэгэндээ урам зориг өгөх, хамтын хүчийг мэдрүүлсэн чухал өдөр боллоо. Хүн бүрийн хөдөлмөр, хичээл зүтгэл, халуун сэтгэл нийлж байж бидний өнөөдрийн амжилт бүтээл бүрэлдсэн билээ.
Энэхүү өдрийн “Сэтгэлийн илгээмж”-ийн хайрцгаар нийт 167 ажилтнаас ирсэн талархлын захидал ирснээс хамгийн их талархал хүлээн авсан ажилтнаар
1. Амбулаторийн тасгийн ахлах эх баригч Л.Дарьбадам
2. Нэгдсэн лабораторийн тасгийн эмч С.Отгончимэг
3. Санхүүгийн албаны дарга Т.Уранбямба нар шалгарлаа.
2026 оны 1-р улиралд Үйлчлүүлэгчээс хамгийн их талархал хүлээсэн ажилтнуудаа алдаршуулахад
1. ЭБЭ-ийн эмч Ч.Хонгорзул, Л. Тарвачамбуу, П.Сэргэлэн
2. Эх баригч М.Лхагвасүрэн, Б.Хонгорзул, Ц.Энхжаргал
3. Сувилагч Г.Сүрэнхорлоо
4. Үйлчилгээний ажилтан С.Түмэндэмбэрэл, Х.Мөнхцэцэг, С.Нарантуяа нар гарсан байна
2026 онд бусдыгаа манлайлж, хүмүүнлэгийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, хамт олны үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан ЭБЭ-ийн эмч Г.Ариунтуяа, Эдийн засагч С.Уянга нартаа баярласнаа илэрхийлж “Талархлын бичиг” өглөө.
АШУҮИС-ийн Сувилахуйн Сургуулийн “Туслах сувилагчийн ангийг 2026 онд төгссөн нийт 13 төгсөгчдөөс сувилахуйн тусламж үйлчилгээний иж бүрдлийг хандивлав.
~Эх үрсийн амар амгалангийн төлөө хамтдаа~
7711-1555