Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

Нийгмийн хариуцлагын хүрээнд

2026-04-27
Нийслэлийн Амгалан амаржих газрын Нярайн тасгийн Имж эх асаргааны хоёр өрөөг засварлан тохижуулж, шинэхэн мэндэлсэн нярай хүүхдүүдийг гэр бүлтэй нь анх учран золгуулах орчинг илүү тохилог, дулаан тав тухтай болгон бүрдүүлж өгсөнд гүн талархал илэрхийлье.
Энэхүү үнэ цэнтэй, сэтгэл шингэсэн ажлыг санаачлан хэрэгжүүлсэн Түмэн хана ХХК О.Буянтогтох болон О.Гарьбаатарын гэр бүлд чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна. Та бүхний энэхүү сайхан сэтгэл, бодит дэмжлэг нь нярай хүүхдүүд болон эцэг эхчүүдэд тав тухтай орчин бүрдүүлэхээс гадна хүнлэг, энэрэнгүй үйлсийн тод жишээ болж байна.
Цаашдын ажил үйлсэд тань өндрөөс өндөр амжилт, гэр бүлд тань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
7711-1555