Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-Т ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2026-04-22
Эрүүл мэндийн яам-наас 2026 оны 04 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөр”-т Нийслэлийн Амгалан амаржих газрын эмч мэргэжилтнүүд хоёр өдрийн турш амжилттай оролцож, иргэдэд газар дээр нь үйлчилж, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав.
04 дүгээр сарын 21-ний өдөр Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс сэргийлэх арга (ЖСА), жирэмсэн үеийн эрүүл мэнд, хөх болон умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах чиглэлээр
04 дүгээр сарын 22-ны өдөр “Уламжлалт анагаах ухааны нээлттэй хаалганы өдөр”-өөр үргэлжилсэн бөгөөд Уламжлалтын эмчийн үзлэг, зөвлөгөө ,эмэгтэйчүүд болон жирэмсэн үеийн уламжлалт анагаах ухааны оношилгоо эмчилгээний ач холбогдлыг таниулах, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав.
Тус арга хэмжээ нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчнийг эрт илрүүлэх, эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
~ Эх үрсийн амар амгалангийн төлөө хамтдаа~
7711-1555